Г.Занданшатар: “Согтуу жолоочтой дайн зарлаач ээ“, “Хуулиа чангалаач“ гэж байна

2023 оны 10 сарын 06

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

Тэрбээр, "Холбогдох хүмүүс хууль, дүрэм журмаа сайн биелүүлж чадахгүй байна уу, эсвэл бидний бий болгосон хууль тогтолцоо эрхзүйн орчин оновчтой биш байна уу. Сүүлийн хоёр гурав хоногт D parlianment-д болон УИХ-ын даргын нэр дээр олон санал санаачилга ирлээ. "Согтуу жолоочтой дайн зарлаач ээ", "Хуулиа чангалаач" гэж байна. Согтуу жолооч гэдэг зэвсэг бариад явж байгаа хүнтэй ялгаагүй.

Барилгын стандартыг шинэчилж цонхнуудыг наалт, хаалттай болгомоор байна. БХБЯ энэ стандартыг бий болгооч. Хүүхдэд аюулгүй болгох стандарт хэрэгтэй байна. Мөн барилгын орчин дахь хүүхдийн тоглоомын талбайг анхаарах шаардлагатай. Ерөнхий сайдын хэлдгээр тоглоомын талбайг битүү бетонон ширэнгэ болгочихсон. БХБЯ стандартаа шинэчил.

Сум, аймаг, нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг хүүхдийн аюулгүй байдлыг хангахуйц болгох хэрэгтэй байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь харж анхаармаар. Өчигдөр, өнөөдөр ярих ёстой, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хэлэх ёстой, тэр байгууллага энэ байгууллагын хөдлөх ёстой гэх биш. Харанга дэгдэж байхад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудал гэж мэтгэлцэж суух цаг биш. Нийгмээрээ хөдлөх хэрэгтэй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651504
1 эможи

keyboard_arrow_up