“МАЛ АЖ АХУЙН СЭРГЭЛТ” залуу малчдын үндэсний чуулган төрийн ордонд болж байна

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний бүтцэд нүүрс, зэс, алт, төмөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн 92 хувийг бүрдүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дөнгөж 5 хувийг эзэлж байна. Малын ашиг шимээ бид тал хувь ч ашиглаж чадахгүй, ноос үс, арьс шир гээд асар их баялгийн ихэнх хувийг хог дээр хаяж байна.

Бэлчээр хомсдож, ургамлын гарц муудаж, цөлжилт хуурайшилт нэмэгдлээ. Худалдаа, борлуулалтын нэгдсэн сүлжээ зайлшгүй шаардлагатай байна. Малаа эрүүлжүүлэх мал эмнэлгийн чанартай тогтолцоо үгүйлэгдэж байна. Малын тооны хойноос биш, чанар, таваарлаг байдалд илүү анхаарах цаг ирсэн байна гэдгийг малчин бүр ойлгож байгаа. Гэтэл үржил селекцийн ажил малчны өөрийнх нь ашиг сонирхол төдий зүйл болж хувирлаа.

Arslan.mn

Малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй бол монгол мал эзэнгүй болно.

Тиймээс шинэчлэл хийх зайлшгүй цаг үе иржээ. Монголын бэлчээрийн мал аж ахуйд тогтолцооны шинэчлэл хийх гол арга зам бол хоршооллын хэлбэр мөн гэж үзэж байна. Өмнөх тогтолцооны үед байсан Сум-нэгдлийн тогтолцооны давуу сайн талуудыг сэргээж, дэлхий нийтийн Хоршооллын шилдэг ололт, арга барилтай хослуулж чадвал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол газартаа монгол малчин, монгол мал мөнх оршиж, улс орныхоо хөгжил дэвшлийн хүчит хөшүүрэг нь байх болтугай.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651503
0 эможи

keyboard_arrow_up