Б.Баярсайхан: УИХ-д хүүхдийн асуудал яриад “БИ ГАНЦААРДАЖ“ байна

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас сэтгүүлчид  хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр "Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхралгүй, утсаа ухдаг байж цахим сүлжээгээр зөвхөн шүүмжилдэг.  Хүүхдүүд эцэг, эхчүүдийн хараа ханалтгүй байдлаас болж амь нас нь эрсдэж байна. Одоо сүүлд янз бүрийн бичлэг үзэж байна.  Бид хүүхдүүдээ сошиал орчноос хамгаалах ёстой. 

Би ажлын хэсгийг ахлаад хүүхдийн байгууллага ямар хэмжээнд ажиллаж байгаа, хүүхдийн эрхийн тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа дээр  шалгалт хийж, дүгнэлтээ танилцуулсан. Үүний үр дүнд тогтоол гарсан. Энэ тогтоол өнөөдөр хэрэгжихгүй байна. Би олон ноцтой асуудлуудыг дэлгэсэн байгаа.  УИХ-д хүүхдийн асуудал яриад “БИ ГАНЦААРДАЖ“ байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651464
0 эможи

keyboard_arrow_up