Г.Занданшатар: Улсын хэмжээнд 20-30 жил эрэн сурваалжлагдаж байгаа 20 шахам хүүхэд байна. Ял шийтгэлийг чангатгах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Улсын хэмжээнд 20-30 жил эрэн сурваалжлагдаж байгаа 20 шахам хүүхэд байна. Монгол даяар эмгэнэл түгшүүр төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг төр засгийн байгууллагынхан зүгээр хараад сууж болохгүй. Нийслэл дүүргийн камержуулалт, сургуулийн орчны камержуулалтад өчнөөн мөнгө зарцуулчихаад яагада хэрэгжихгүй байгаа юм бэ. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэж байгаа зүйл байхгүй байна. Манай нийгмийн ёс зүй мораль ээлгүй байна. Бусдын хүүхдийг ч өөрийн мэт хайрлаж энэрэх монгол ёс зүйн уламжлал алдагдсан байна. Хүүхэд хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Ямар нэгэн өршөөл уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй байна. Ийм эрх зүйн шинэчлэлийг хийх боломжтой гэж харж байна. Нийгмийг аймшигт автуулаад байгаа гаж донтонгуудад хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй" гэв.