Ц.Мөнх-Оргил: ҮХЦ заримдаа төр, засаг руугаа нулимсан шийдвэрүүд гаргаж байгаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэцийн дүгнэлттэй холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Цэц янз бүрийн шийдвэр гаргаад байгаа. Арай ч дээ ч гэмээр шийдвэр гаргадаг. Хуурамч түлшинд тогтоодог татварыг үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргаж, төр засгаа нулимсан. Зарим шийдвэр нь боломжийн. Өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бол боломжийн. Бүх нээлттэй сонсголыг буруутгаагүй. Шүүхийн сахилгын хорооны сонсгол зэргийг хийчих. Харин Ерөнхийлөгчөөс эрх авсан хүнээр УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийхээр буруу, нөлөөлөөд байна гэж үзсэн.
Прокурорт нэр дэвшигчээр сонсголоо хий гэж байгаа. УИХ-аас нэр дэвшүүлж байгаа гурван хүн дээрээ нээлттэй сонсгол хийж болно гэсэн. Дахин нэр дэвшүүлж байхад сонсгол хийх нь буруу. Дөрвөн жил ажиллачихаад ирэхэд нь дахиад сонсгол хийх нь хараат бус байдалд нь нөлөөлж байгаа гэж үзсэн. Бид хууль батлах үүрэгтэй. Цэц бас Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бидний баталсан хуулийг Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг хянадаг. Дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан тохиолдолд ажил хэрэгч хандах шаардлагатай." гэв.