ЧУУЛГАН: Мөнгөний бодлогын талаар хэлэлцэнэ
УИХ-ын Намрын чуулганы Пүрэв гаригийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Тухайлбал, байнгын хороон дээр оруулж ирсэн төсөөллөөр ирэх онд инфляци 6 хувьтай байхаар тооцоолж байгаа бол бодлогын хүү 13 хувь байхаар тооцсон нь шүүмжлэл дагуулсан билээ.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.05, 10.06/
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах · Бусад · Ерөнхий сайдын мэдээлэл: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар |