УИХ-ын намрын чуулганыг НЭЭЛЭЭ

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) нээлтээ хийлээ.

УИХ-ын намрын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Улсын төсвийг хэлэлцэн батална. Энэ жилийн төсөв сонгуулийн жилийнх болохгүй байхад онцгойлон анхаарахыг гишүүдэд уриалж байна.  Бид сайн төсөв батлахад анхаарах ёстой.

Монголын нийгэм сайн тал руугаа өөрчлөгдөж байна. Нийгмээрээ буруу булхайгаа шүүж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Гэвч бид технологийн сөрөг нөлөөллийг ч мартах учиргүй.

Нийгэмд оюун санааны өөрчлөлт, хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед гишүүд та бүхний оноч бодлого, зөвийн төлөөх зориг, шийдэлд итгэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651328
0 эможи

keyboard_arrow_up