О.Баасанхүү: “Нүүрсний“ гэх хэрэгт яллагдагчаар татагдсан улс төрд нөлөө бүхий 13 хүнийг энд авч ирэхгүй бол хэрэг шийдэгдэхгүй байна
2023 оны 9 сарын 12
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 9:00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу 13:30 цаг хүртэл хойшлогдсон.
Тэгвэл яг одоо шүүх хуралдаан үргэлжилж байна.
Тэгвэл эл хэргийн талаар хуульч О.Баасанхүү дараах байр сууриа илэрхийллээ.
Эргэн сануулахад, "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан:
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр тус тусяллагдагчаар татагдаад байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









650731
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс