Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар баялаг бүтээгчдийн төлөөллийг төрийн одон, медалиар ШАГНАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн төлөөллийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулав.
Тус зарлигт:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг Төрийн одон, медалиар шагнасугай гэжээ.
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан Дэмбээгийн Батзориг
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүлэмжийн техникч Ваанчигийн Ганбаяр
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан Дүгэрсүрэнгийн Мөнхбаатар
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүлэмжийн техникч Борисын Мөнхчулуун
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүлэмжийн техникч Ганзоригийн Бямбажаргал
- “Мөнх ногоон тал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүлэмжийн техникч Цогтгэрэлийн Уламсайхан нарыг тус тус шагналаа.
Эгэл даруу боловч улс, эх орондоо ихийг хийж бүтээж буй эдгээр баялаг бүтээгчдэд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр талархал илэрхийлж, амжилт хүслээ.