“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх зохицуулалтыг тусгасан.

Мөн газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг хуульчилсан. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг тогтоосон.

Энэ нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650550
0 эможи

keyboard_arrow_up