Г.Дамдинням: “Авлига хороолол“-ыг буулгах ёстой
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15р хороонд байрлах “Aqua Garden” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцууллаа.
Гэтэл тус барилгад захиалга өгсөн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "АВЛИГАЛ ХОРООЛОЛ-г буулгах ёстой. Ингэж байж ҮЕР, ТҮГЖРЭЛ, УТАА арилна. Төр, Хууль журам гэж байдаг, тэр нь нийтийн эрх ашигт үйлчилдэг. Хэм хэмжээ давбал хариуцлага ирдэг гэдгийг харуулах жишээ энэ болно. Газрын зөвшөөрөл өгсөн, авсан, зориулалт өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга нэмж барьсан бүх оролцогчид буруутай. Улаанбаатарын газрын наймаанд цэг тавьж 1.6 сая хүн хууль дүрмийн дагуу хамтаар амьдрах соёлд суралцах ёстой. Дараад нь ДУУ ЧИМЭЭНИЙ БОХИРДЛЫГ цэгцлэх хууль хийхээр ажиллана" гэжээ.