НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайханд худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэх зүйл анги НЭМЭГДЖЭЭ

2023 оны 8 сарын 28

Arslan.mn

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Т.Аюурсайханд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.                

Тодруулбал, түүнийг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан.

Тэгвэл түүнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгджээ. 

Гэхдээ Т.Аюурсайхан намынхаа нөхдийг айлгасан үг хэлсэн ч хэрэг нь шүүх рүү шилжээд, ял сонсоход тун ойртов. Харин хэргийг шүүх хэрхэн шийдэх бол гэдгийг харах л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650133
2 эможи

keyboard_arrow_up