Нүүрсний хулгайн асуудлаар намар нийтийн сонсгол зохион байгуулна

2023 оны 7 сарын 08

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийн өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, УИХ хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт олны анхаарлыг татсан, авлига үнэртсэн асуудлуудаар Түр хороод байгуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. 

Тэрбээр Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийн асуудалтай холбоотой 7.8 их наяд төгрөгийн хэргийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 3 үе шаттай хийснийг дурдаад, Сонсголын хэлбэр, үр дүн олны анхааралд орж чадсанаас гадна Хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүх хуралд сонсголын үр дүн дөхөм үзүүлсэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нүүрсний” асуудлаар Түр хороо байгуулан ажиллуулж байгаа. Саяхан миний бие захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үйл ажиллагаа энэ зун ч үргэлжлэх учиртай. Улмаар энэ намар нийтийн сонсголыг ил тод, ард иргэдийн оролцоотой хийж, үр дүнг УИХ-д тайлагнахыг үүрэг болгож байна гэлээ. Үүнд УИХ-ын үйл ажиллагаанд удахгүй нэвтрүүлэх E-petition систем чухал үүрэг гүйцэтгэх ёстой хэмээсэн. 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг баталсан бөгөөд Түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. Мөн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж ажиллан, хяналт шалгалтын тайлангаа УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648847
0 эможи

DR. PRADHAN
2023-08-09 09:45
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

keyboard_arrow_up