Х.Ганхуяг: Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Чоно борооноор гэгч зүйл боллоо. Өнөөдөр чуулган хаах гэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг уг нь намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. Өмнө нь байр сууриа илэрхийлж байсан асуудал орчихлоо.
Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг өнөөдрөөс эхлэн төлөхөөр боллоо. Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө гэсэн үг.
Өнөөдрийн хувьд төлж болно. Гэхдээ хэдэн жилийн дараа санхүүгийн хямрал боллоо гэхэд ОУВС халамжийн бодлогоо боль гэдэг. Нийгмийн даатгалын шимтгэл одоо 20 хувь байгаа ч цаашид 24, 25 хувь хүртэл өсөж болно.
Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" хэмээв.