П.Анужин тэрбумаар үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, 854 хоньтой

2023 оны 7 сарын 04

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. УИХ-ын гишүүн П.Анужин гишүүд дундаа хурдан удмын адуу, мал аж ахуйгаараа хамгийн баян нь аж.

Тэрбээр нэг тэрбум 362 сая төгрөгөөр үнэлэгдэх 244 хурдан удмын АДУУ, 142 үхэр, 854 хонь, 255 ямаатай. Жилийн орлого нь өнгөрсөн жилээс 88 сая төгрөгөөр буурсан. Тодруулбал, өдгөө жилийн 52 сая төгрөг орлоготой. Гэр бүл нь орлогогүй.

10 сая төгрөгийн хадгаламж нь 25 сая төгрөг болж өссөн. 900 сая төгрөгийн 1 орон сууц, 555 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

100 сая төгрөгийн газар, 191 сая төгрөгийн авлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648688
0 эможи

Зочин
2023-07-07 21:26
Өмхий Монголд хаусанд амьдарч, их мөнгөтэй байж яах юм бэ! Тэгснээс гоё гадаадад түрээсийн байранд амьдарсан нь хамаагүй дээр юм.
keyboard_arrow_up