УИХ: Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын 2023.06.29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
·Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүн 2023.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ ·Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг/ ·Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
|
10.00 |
“Их хуралдай” |









