Долдугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр гэсэн заалт оруулахыг байнгын хорооны гишүүд дэмжлээ

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

Тодруулбал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан. 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатайг хэлсэн юм.

Уг асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648540
1 эможи

keyboard_arrow_up