ХӨГЖЛИЙН БАНК: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг ГЭМ БУРУУТАЙД тооцов
Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн билээ. Улмаар 46 хоног үргэлжилсний эцэст энэ сарын 23-нд дууссан юм.
Тэгвэл өнөөдөр Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын 80 хүний эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг танилцуулж байна.
Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцлоо гэж шүүхээс мэдээллээ.









