Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг “Англи хэл“-ийг хуульчлах биш сургалтын хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэж үзлээ

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Англи хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрт тусгая гэж тогтож байна. Одоо байгаа сургалтын хөтөлбөрөөр гадаад хэлний хувьд нэг дэх хэл нь Англи хэл байна. Бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно. Нэгдүгээр ангиас эсвэл гуравдугаар ангиасаа тийм хэл сурна гэж бүх зүйлийг хуульчилж болохгүй. Хэддүгээр ангиас нь ямар хэл заах вэ гэдгийг боловсролын байгууллага нь шийдэх ёстой. 

Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, боловсон хүчин, сургалтын материаллаг байдал зэргийг харгалзан үзэж, хэддүгээр ангиас нь хэрхэн суралцуулахыг шийдэх нь зөв.  Тиймээс сургалтын хөтөлбөрөөрөө үндсэн хэл, сонгон суралцах хэл гэдгээрээ явах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Харин хууль хэрэгжүүлэх тогтоолдоо англи хэлний сургалтыг сайжруулах, болж өгвөл нэгдүгээр ангиас нь англи хэл заах бэлтгэлийг хангах чиглэлд анхаарах хэрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648441
0 эможи

Зочин
2023-06-26 15:47
tusgaar uls bj ichmeer umaa 1 huuli batlahaasaa aigaad 3han hunii ugeer zaalgaad suuj bdag yaduu parlament jijig uls
Зочин
2023-06-26 15:03
ene 1 alia gar bnaa
keyboard_arrow_up