АЙЛЧЛАЛ: УБТЗ-ын их өрийг талууд адил тэгш төлөхөөр болж, дүрмийн санг 170 тэрбумаар нэмэгдүүллээ

2023 оны 6 сарын 24

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн билээ. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айчлалын 3 чухал ҮР ДҮНГ танилцуулж байна. Үүнд: 

  1. Хоёр улс хоорондын парламентын комисс байгуулагдав. Ингэснээр анхдугаар уулзалтыг Монгол Улсад 8-р сард зохион байгуулахаар тогтлоо.
  2. УБТЗ Монгол Улс, ОХУ засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчилж нэмэлт протоколд гарын үсэг зурав. Ингэснээр УБТЗ-ын их өрийг талууд адил тэгш төлөхөөр болж, УБТЗ-ын дүрмийн санг 170 орчим тэрбумаар нэмэгдүүлж, 5 зүтгүүр нэмж авахаар болов.
  3. ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж энэ оны зургадугаар сард Монгол Улсын төмөр замын ачааллаас үүдэлтэйгээр газрын тосны нийлүүлэлт хойшлогдсоныг нөхөн нийлүүлэх асуудлыг ярилцлаа. Талууд хойшлогдсон газрын тосны нийлүүлэлтийг ирэх саруудад нөхөхөөр тохирч, цаашид үнэ тогтвортой байлгах, бууруулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648414
1 эможи

Өөө
2023-06-25 04:51
ӨӨӨ ӨРӨНД ОРООД ИРЖ БАЙГАА ЮМ УУ?
keyboard_arrow_up