Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарыг ЭГҮҮЛЭН ТАТАХ нөхцөл бүрлээ гэв
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан явагдаж байх үед Цэцэд нөлөөлөх зорилгоор жагсаал хийсэн нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн, өргөсөн тангарагаа няцсан хууль бус үйлдэл гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчид мэдээлэл хийсэн юм.
Өмгөөлөгч Г.Лхагвасүрэн "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар нь онцгой албан татварын хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг маргаан шийдвэрлэх явцад танхимын гадаа жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаалаас өмнө 15-ны өдөр мэдэгдэл хийж байсан. Үүнээс харахад Б.Пүрэвдорж гишүүний үг хэл, үйлдэл нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байна.
Мөн ҮХЦ-ийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж өмгөөлөгч Г.Лхагвасүрэн, Г.Нацагдорж нар үзэж байна. Иймд тус асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөх хүсэлтээ хүргүүлж байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно" гэлээ.