Танилц: Англи хэлний заалтыг байнгын хорооны шатанд УНАГААСАН ГИШҮҮД
Боловсролын багц хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн сард хийсэн. Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж, ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс эхлэн англи хэл заахаар болоод байсан.
Гэвч өнөөдөр УИХ-ын БСШУСБХ-ны хурлаар дээрх заалтыг ХАСАХ САНАЛЫГ УИХ-ын Ж.Чинбүрэн дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжсэн байна. Ингэснээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заах хуулийн заалтыг ТӨСЛӨӨС ХАСЖЭЭ.
Боловсролын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр " Боловсролын багц хуулиас боловсролын тэгш бус байдлыг арилгах маш чухал заалт уначихлаа." гэв.
Тэгвэл Англи хэлний заалтыг дэмжээгүй гишүүдэд:
- БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
- Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
- ЦХХХ-ны сайд Н.Учрал
- ИЦББХ-ны дарга Э.Батшугар
- НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
- Б.Баярсайхан
- Ж.Чинбүрэн
- Б.Жаргалмаа нар багтсан байна.









