ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийнэ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.06.19/ 14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хийнэ. УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 7-нд хаахаар төлөвлөж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын хороодыг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг яаравчлах үүрэг болгоод буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648255
0 эможи

keyboard_arrow_up