Х.Нямбаатар: IELTS шалгалтын 7.5 оноотой хүн суманд очоод нэг сая төгрөгийн цалинтай багшлахгүй
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэж буй.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Миний хувьд 2017 онд сургууль, цэцэрлэгийн томилгоотой холбоотой асуудлыг хөндөж, одоо мөрдөж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Ер нь салбарын сайд нарын үндсэн ажил нь аж ахуйн болон томилгоо байхаас илүүтэй, бодлого томьёолох ёстой. Гэтэл БШУЯ-ны өмнөх үед хийж ирсэн үндсэн ажил нь сургууль, цэцэрлэгийн тендер, томилгоотой зууралдсаар ирсэн.
Эдийн засгаа өөд татахгүй байж хүүхдүүдэд яаж бага ангиас нь эхлээд англи хэлийг хэнээр заалгах вэ. IELTS шалгалтын 7.5 оноотой хүн суманд очоод нэг сая төгрөгийн цалинтай багшлахгүй. Дэвшүүлж байгаа зорилт бүр нь эдийн засагтайгаа уялдах ёстой. " гэв.