Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө халамж биш, эх орны баялгаас хүртээж байгаа хэлбэр

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн /2023.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн төсвийн тодотгол их чухал ач холбогдолтой юм. Төсвийн орлого их хэмжээгээр давж биелсэн. Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сараас ялгавартайгаар олгож эхэлсэн. Цэндийн Сандаг-Очир гишүүнээс авхуулаад Жамъянхорлоогийн Сүхбаатар гишүүн хүртэл их шүүмжлэлтэй хандаж, бүх хүүхдэдээ олгоё гэсэн санал, санаачилгыг дэвшүүлж байсан.

Ард иргэдийн зүгээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхад маш буруу тогтолцоо, зарчимтай яваад байна гэсэн. Ингээд олон удаагийн хэлэлцүүлэг УИХ дээр өрнөсний үр дүнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгох болж байна.

Хүүхдийн мөнгө үүнээс хойш халамжийн мөнгө биш, монгол хүүхэд бүрийн эх орныхоо баялгаас хүртэж байгаа хишиг юм. Өөрөөр хэлбэл ирээдүйн өв сангаас хүртэж байгаа хишиг.

Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөвхөн ирээдүйд биш, одоо ба ирээдүй үеийн нийт иргэддээ тэгш хүртээмжтэй байх зарчмыг баримтална гэсэн зарчмыг оруулсан нь ийм учиртай" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648195
0 эможи

Зочин
2023-06-17 11:07
orol garal nam darga 2oo gej
Ard
2023-06-16 14:18
Энэ лалрууд алин үнэн юм ярьдаг нам дагасан өлөнгүүд вэ гуйсан хүсэлт гарсанд нь хүүхдиин гэх нэртэй жоохон мөнгөө өгнө гэхииин байгалииин хишиг гэхииин лалрууд зүгээр дансруу хиигээчдэээ хулгаачуудааа
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up