Б.Пүрэвдорж: Ахмадуудаас мөнгө харамладаг хэр нь хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ байж болохгүй

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ-аас ахмадуудыг халамжлах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тодорхой шийдэл гаргадаг. Гэвч харамсалтай нь сүүлийн үед үнийн өсөлтөөс шалтгаалан ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэвэр бага тогтоогдсон нь ахмадуудын амьдралд хүндээр тусдаг. ОУВС-ийн шахалтаар 5 жилийн цалингийн дунджаар боддог байсан тэтгэврийг 7 жил болгосны үр дүнд нийт ахмадуудын 85 хувь нь 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Ингэж ахмадуудыг залуу, халуун насанд нь хөдөлмөрлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь авчхаад амьдралын үлдсэн хугацаанд нь хамгийн бага тэтгэвэр өгдөг харгис төрж байж болохгүй гэж үзээд хуулийн төсөл өргөн барьсан.

Тиймээс энэ сарын 19-нд буюу даваа гарагт 12:00 цагаас ахмадуудтайгаа нийлж, тэтгэврийг тогтоохдоо 7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тооцох, 7 жилээр тэтгэврээ бодуулсан хүмүүст 5 жилээр тооцож нөхөн олговор олгох жагсаалыг зохион байгуулна. Ахмадууд та бүхнийг хүрэлцэн ирж, үгээ хэлнэ үү гэж урьж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648194
1 эможи

keyboard_arrow_up