С.Ганбаатар: Германчууд Меркельд, англичууд Тетчерт итгэсэн шиг монгол эмэгтэйчүүддээ боломж олгоё

2023 оны 6 сарын 16

Arslan.mn

Өчигдөр УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Квотыг 40 хувь гэж оруулж ирж байгаад талархаж байна. Гэхдээ үүний тулд яагаад дахиад дөрвөн жил хүлээх ёстой вэ. Монголын төрд эрэгтэй, эмэгтэй хүний дуу хоолой хамтдаа байх ёстой хэмээн бид гуйж байна шүү дээ. Эрчүүдийг бүгдийг нь хөөгөөд гарга гэж хэлээгүй. Бид өнгөрсөн 30 жилд эрчүүд давамгайлсан улс төрөөр явсан. Эзэн Чингис хааны хөрөг зураг энэ танхимд заларсан байна. Чингис хаан төрийн шийдвэрийг гаргахдаа насан туршдаа ээжтэйгээ, эмэгтэй хүмүүстэй зөвлөлдсөн. 

Германчууд Меркельд, англичууд Тетчерт итгэж боломж өгсөн. Тэгвэл өнөөдөр монгол эрчүүд эмэгтэйчүүдээ сайн авч явж байгаа юу. Эмэгтэйчүүддээ боломж, итгэлийг өгье. Яг өнөөдрөөс эхлээд боломж олгоё. Эрчүүдийг зайлуулах биш хамтдаа энэ улсыг удирдъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648174
0 эможи

keyboard_arrow_up