ЧУУЛГАН: Цалин, тэтгэвэр, тэтгэмж долоодугаар сарын 1-нээс НЭМЭГДЭНЭ
УИХ-ын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1.6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2.6%-аас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.
Төсвийн тодотгол хийснээр ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, тэтгэвэр нэмэх боломж бүрдэх юм.
ТАНИЛЦ: Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ЗГ-ын ШИЙДВЭРҮҮД









