Б.Пүрэвдорж: Зургаадугаар сарын 19-нд хийх жагсаалд Н.Учрал, Г.Тэмүүлэн нар ирж үг хэлээрэй. Урьж байна

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэвэр тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн цалингийн дунджаар тогтоодог болох ёстой гэх байр сууриа дахин иэлрхийллээ. Мөн энэ сарын 19-нд ахмадуудтай хамтран дахин жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр "Маргааш Үндсэн хуулийн Цэц дээр очиж жагсана. Өнгөрсөн 2021 оны долдугаар сард хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хүлээж авсан байна. Тэр хуурамч шатахуунаараа 80 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнийг болиулж, хууль батлуулсан юм аа. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэж, хүлээж авчээ.

Би Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг 2016 онд өөрөө санал болгож байгаад нэг сая төгрөг байхад нь гурван сая төгрөг болгож байсан. Харин сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд 80 тэрбум төгрөгийн ашиг руу харж, авлига авч байх нь уу.  Би маргааш ганцаараа ч хамаагүй жагсана. Ясаа цайтал үзэлцсээр байгаа д дуусна. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ ээ.

УИХ завсарлахад нэгхэн сарын хугацаа дутуу байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоодог болсноор ахмадууд  150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-ээс 300 мянгган төгрөгөөр хохирдог болох нь.

Иймээс өнгөрсөн хугацаанд долоон жилээр тооцуулж тэтгэврээ тогтоолгуулсан ахмадуудын тэтгэврийг  таван жилээр тооцуулах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа.  Ахмадууд жагсаалд бүгдээрээ ирээрэй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648149
1 эможи

Зочин
2023-06-15 16:58
Яахаараа хохирдог юм. НДШ 5 жилд өсгөж төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байдаг юм. Жилийг нь уртасгаж 7 жил болгосоныг энэ завхарлыг бага ч гэсэн хөнгөлсөн. Өшөө утасгавал тэтгэвэр тогтоолт шудрага болно.
Зочин
2023-06-15 12:18
Demjij bn amjilt 500 tetgberiig arai bara nemsen bn 30 40 jil ajillasan humuus shu arai 126 k busadiig ni 200 k nemsen bn ene arai bish bn ahmaduudiig yalgaj bn
keyboard_arrow_up