Г.Тэмүүлэн: Хүүхдийн мөнгө, халамжийн зардалд 1.8 их наяд төгрөгийн асуудал орж ирж байгаа
2023 оны 6 сарын 15
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд үг хэлж эхлээд байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хороооны дарга Г.Тэмүүлэн " Төрийн албан хаагчийн цалингийн шинэчлэл хийх, ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаж, 10 хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө болоод халамжийн зардалтай холбоотойгоор 1.8 их наяд төгрөгийн асуудал орж ирж байгаа. 2023 оны төсвийг баталж байх хугацаанаас хойш төсвийн орлого давж биелэсэн. Орлого нэмэгдэх боломж бололцоо гарсантай холбогдож энэ нэмэгдлийг бий болгож байгаа.
Иргэдийн бодит орлого 9.5 хувиар буурсан тул орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648146
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс