Б.Пүрэвдорж: ҮХЦ-ийн “СҮҮНДЭЭ ЦАДААГҮЙ ТӨЛӨГНҮҮД“-тэй ясаа цайтал үзэлцэнэ ээ

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Маргааш Үндсэн хуулийн Цэц дээр очиж жагсана. Өнгөрсөн 2021 оны долдугаар сард хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг УИХ-аар батлуулсан. Гэтэл энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хүлээж авсан байна. Тэр хуурамч шатахуунаараа 80 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнийг болиулж, хууль батлуулсан юм аа. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэж, хүлээж авчээ.

Би Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг 2016 онд өөрөө санал болгож байгаад нэг сая төгрөг байхад нь гурван сая төгрөг болгож байсан. Харин сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд 80 тэрбум төгрөгийн ашиг руу харж, авлига авч байх нь уу.  Би маргааш ганцаараа ч хамаагүй жагсана. Ясаа цайтал үзэлцсээр байгаа д дуусна. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ ээ.

УИХ завсарлахад нэгхэн сарын хугацаа дутуу байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоодог болсноор ахмадууд  150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-ээс 300 мянгган төгрөгөөр хохирдог болох нь.

Иймээс өнгөрсөн хугацаанд долоон жилээр тооцуулж тэтгэврээ тогтоолгуулсан ахмадуудын тэтгэврийг  таван жилээр тооцуулах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа.  Ахмадууд жагсаалд бүгдээрээ ирээрэй" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648140
1 эможи

keyboard_arrow_up