Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шинийг хүлээн авч уулзлаа

2023 оны 6 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон тус сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Ази, Номхон далайн судалгааны төвийн дэд захирал бөгөөд Японы хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал Шерилл Алипио, докторант Мари Вако нарыг  хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй нь хамтын ажиллагааны цар хүрээг харуулж байгааг онцлоод, чуулга уулзалтыг зохион байгуулахад Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судлалын төв (АPARC) болон “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран ажиллаж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл явцыг түргэсгэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Мөн тэрбээр Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судлалын төв байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байгаад баяр хүргэсэн.

Стэнфордын их сургуулийн Ази, номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад УИХ-ын даргад талархал илэрхийлж, энэхүү зорилтод хүрэхэд түлхэц болох чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ- жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээн онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648060
0 эможи

BAT
2023-06-13 12:05
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-06-13 12:05
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up