Г.Занданшатар: Төрийн анхан шатны удирдлагуудыг бодитоор дэмжих боломжийг бүрдүүллээ

2023 оны 6 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Их Хурын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтад оролцлоо.  Уг зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд хамрагдаж, “Алсын хараа- 2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагуудын оролцоо, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад оролцогчдод хандан Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт ба түүний хэрэгжилт, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, аймаг, орон нутгийн анхан шатны удирдлагуудаас дэвшүүлж буй асуудал, түүний шийдлийн хүрээнд илтгэл танилцуулав.

Тэрбээр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.1-д “Эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг оновчтой болгож, засаглалын тогтвортой байдлыг хангана” гэж заасан бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлж “Эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэртэй байдал, түүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тогтвортой, хяналттай засаглалыг төлөвшүүлснээр Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхжих учиртай гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн 2019 оны Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлт үр дүнгээ өгч эхэлж байгааг онцлоод уг нэмэлт өөрчлөлтийг бүрэн амилуулах зорилгоор Улсын Их Хурлаас “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд арван багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.

Монгол Улсын Их Хурал Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэн баталснаар сахилга хариуцлагын тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ алдагдсан байгааг өөрчлөх, бүх шатны төрийн албан хаагчид, төрийн өмчит компани, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны улс төрийн болон ёс зүйн хариуцлагын нэгдмэл тогтолцоог бий болгох суурийг бүрдүүлсэн гэдгийг мөн тодотгосон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, Улсын Их Хурал 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлснийг тэмдэглээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд авлигатай тэмцэх цогц механизмыг бүрдүүлэх нь чухал гэдгийг санууллаа.

Тэрбээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, багийн удирдлагуудад хандан, төрийн бодлогын хэрэгжилт, үр дүн ард түмэнтэй хамгийн ойр ажилладаг анхан шатны удирдлагуудаас ихээхэн шалтгаалдаг учир энэхүү нэгжид онцгой ач холбогдол өгч, бодитоор дэмжих боломжуудыг энэ удаагийн төсвийн тодотголоор шийдвэрлэнэ гэв. Манай улсын түүхэнд анх удаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын засаг дарга, удирдлагууд нэгэн зэрэг чуулсан энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар нийт 9 салбар хуралдааныг зохион байгууллаа. Тодруулбал, “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” зэрэг сэдвүүдийн хүрээнд харьяа салбар яамдын удирдлагууд чиглүүлэн, тухайн орон нутагт хэрэгжиж буй шинэчлэлүүд, тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх санал санаачилгуудыг хэлэлцсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647986
0 эможи

keyboard_arrow_up