НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай улсад айлчилна
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зургадугаар сарын 12-нд буюу даваа гарагт Монгол Улсад айлчилна. Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм.
Бан Ги Мүн нь 2006 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байв. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онд манай улсад айлчилж байсан юм.
Тэрбээр БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч сайд, Гадаад хэргийн сайдын тусгай зөвлөх, Америкийн газрын ерөнхий захирал, НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нь төр, засгийн өндөр албыг 37 гаруй жил хашсан мэргэжлийн дипломатч бөгөөд эдүгээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөөх “Бан Ги Мүн” санг байгуулан ажиллаж байгаа юм байна.









