Д.Өнөрболор: Эрчүүд давамгайлсан Засагтай байснаас өнөөдрийн “ЗАВХРАЛ“ бий болсон
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Тэгш эрхийн мэдрэмжтэй байхыг хүсье. Хуулиараа нам, эвслээс нэр дэвшигчийн 20 хувь нь аль нэг хүйсийнх байна гэж заасан байдаг. Хөрсөн дээрээ эмэгтэйчүүд 20 хувь, эрчүүд 80 хувь байгаа. Эрчүүдэд ашигтай, ээлтэй явж ирсэн. Өнгөрсөн он жилүүдэд эрчүүд давамгайлсан төр засаг байж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн энэ тогтолцооны гажуудал, энэ шударга бус байдал, тэгш бус байдал, эдийн засгийн боломжийг орхигдуулсан энэ байдалдаа дүгнэлт хийх цаг болсон.Эмэгтэйчүүд улс төрд цөөхүүлээ байсан тул улс төрийн завхралууд бий болсон" гэв.