Ц.Сандаг-Очир: Өр зээлээсээ салъя гэчхээд нэмж ЗЭЭЛ аваад байх юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас манай улсад хуваарилж болох 655 сая ам.долларын зээлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир: 2022 оны намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж байсан зээл юм байна. Цаана нь хөрөнгө мөнгөний асуудал яригдаж байхад Төсвийн байнгын хороон дээр хэлэлцдэггүй. Тус байнгын хорооны гишүүнийхээ хувьд дэмжихгүй.
Манай улс 33.3 тэрбум ам.долларын өртэй бол Засгийн газар нь найман тэрбум ам.долларын өртэй болчихсон. Өр зээлээсээ салъя гэчхээд нэмж зээл аваад байх юм. Хэрэв зээл аваад хөгждөг байсан бол энэ олон зээлийн үр өгөөж нь хаана байна.
Уг хөтөлбөрт долоон төрлийн зээл харагдана. Ер нь бол долоон сайд нь хуваагаад авчих юм байна шүү дээ. Гол нь Төсвийн байнгын хорооны гишүүд нь ямар ч ойлголт мэдээлэлгүй байдаг. Ийм гоё ганган зээлүүдээ хэзээ болих вэ.