ШУУД: Азийн хөгжлийн банкнаас манай улсад хуваарилж болох 655 сая ам.долларын зээлийг хэлэлцэж байна

2023 оны 6 сарын 08

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлыг тусгасан байна. 

Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс "40-өөс доошгүй" болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго гурван хувь, хоёр нам бүхий эвслийн босго таван хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм. 

12:52 2023/06/08

Үүний дараа "Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай конвенцын нэмэлт протокол"-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  

Уг хуулийн төслийг тавдугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647933
0 эможи

Зочин
2023-06-08 22:55
Ур дунгуй энэ олон теслее зогсоо!!! Монгол улс олон улсын банкны ереед ороод дууслаа!
keyboard_arrow_up