Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалтад муу нэртэй хүмүүс оруулж ирсэн нам шууд ялагдах ёстой

2023 оны 5 сарын 31

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хурлаар гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Сонгууль дөхөөд ирэхээр улстөрийн намууд өөр өөрсдөдөө зориулсан тоглоомын дүрмийг Сонгуулийн хуулиар хийж 30 жил явлаа. Үүнээс болж урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүхэлдээ алдагдсан гэж хэлж болно. Нэг УИХ-ын гишүүнд байх эрх мэдлийн жин үлэмж хэмжээгээр өндөр байдаг учраас  хууль тогтоох байгууллага, үйл ажиллагаанд оролцохоос эхлээд олон байнгын хорооны гишүүнд байдаг.  Энэ нь олон асуудалд кноп нь маш чухал байсаар ирсэн. 

УИХ-ын гишүүн томилолтоор явбал чуулган гацах хэмжээний том эрх мэдэлтэй. VIP-76 гээд нэршлээсээ авахуулаад 76 парламентын гишүүн эрх мэдлийн оргил дээр байдаг цэг гэж ойлгодог.  Гишүүн бүхэн гүйцэтгэх засаглалын ажил хийх агуулга руу явж, Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж санал хураалт, төсөв өргөн баригдах бүрт, улстөрийн томоохон асуудал үүсэх болгонд зээл, тендер байдлаар наймаа явдаг, барьцаанд  ордог, бойкот хийдэг нөхцөл байдал 30 жилийн хугацаанд  бий болсон нь нууц биш.

Өнөөдөр гишүүд эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргаж байгаад талархаж байна.  Энэ ҮХӨ батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байна гэдэг нь тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Яг л түмнээ төлөөлөх, олон нийтийн төлөөлөгч болох суурь зарчим биелэлээ олно. Илүү олон иргэдийн төлөөлөл орж ирэх боломж гарна. Жагсаалтад нэр муутай хүмүүсээ оруулж байгаа нам шууд ялагдах ёстой. Хоёр сонгуулиар ялагдаад л дүгнэлт хийнэ. Тийм учраас 30 жилийн хугацаанд явж ирсэн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. " гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
647702
1 эможи

Ard
2023-06-01 12:46
Үнэнл байх болтугай 76 нам дагасан өлөн хулгаачдыг хагартлан хамаатан садан нууц амрагуудтайн улныхан бид газар нутгиин баялгаарааа дээрэмдүүлж хооололлооо одоо бүүүр олон болжиин өөрл хууль үйлчлээсэй бурхан минь
keyboard_arrow_up