УИХ 126 гишүүнтэй байх саналыг дэмжиж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
"УИХ нэг танхимтай байна. УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г пропорционал аргаар сонгоно" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх саналыг 61 гишүүн дэмжив. Улмаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
14:50 2023/05/19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Гишүүдийн тоо нэмэгдлээ ч туслах, зөвлөх, биет төлөөлөгчийн тоог цөөлөөд, зардлаа бага байлгаж болно. Ийм механик арга хэрэглэж болох юм. Энэ асуудлыг хүмүүс ойлгож хүлээж авч байна.
Нэгэнт УИХ-ын гишүүдийн тоо яригдаж байгаа учраас зардал нааш цааш болохыг ойлгож хүлээн авч байгаа. Төсөв нэмэгдэхгүй хэлж мэдэхгүй байна. Засгийн газраас оруулж ирсэн 152 гишүүнтэй болох саналыг тойрогтоо танилцуулахад иргэдийн ихэнх нь үгүй гэсэн байр суурьтай байгаа.
Хоёр зүйлийг анхаармаар санагдсан. Гишүүдийн тоог багасгана гэдэг нь бүгдэд ойлгомжтой. Тэгвэл энэ тоо бага байх юм бол хэд байх вэ гэдэг талаар ярилцсан. Засгийн газрын саналын хувьд олон орны судалгаатай зүйл. Энэ хугацаанд зөвшилцөж байгаад нэг тоо тогтоох шаардлага гарч байгаа. Олон гарч ирсэн саналуудаас дунджаар үзэхэд гишүүдийн тоог 126 болгох нь тохиромжтой юм бол уу гэж яригдаж байна" хэмээв.