Г.Занданшатар: УИХ-ын гишүүний 3/1 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ
2023 оны 5 сарын 19
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл МонголУлсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүний 3/1 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647197
1 эможи
Зочин
2023-05-19 14:00
Хулгайчууд үнэндээ суудалгүй хоцрох гээд чичирч байх шив
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс