УИХ-ын чуулганы хуралдаан 15 цагт эхэлнэ
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсохоор өнгөрөгч долоо хоногт тойрогтоо ажилласан тул чуулганы нэгдсэн хуралдаан болоогүй. Энэ долоо хоногт парламентын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, намын бүлэг болон байнгын хороодын хуралдаан явагдаж буй. Өнөөдөр 15 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байна.
Гишүүдийг тойрогтоо ажиллах үеэр иргэд үнийн өсөлт, амьжиргааны асуудлыг илүүтэй хөндөн шүүмжлэл өрнөж байсан тул Засгийн газарт ойрын үед 2023 оны төсөвт тодотгол хийх тодорхой санал боловсруулах чиглэл өгсөн гэдгийн МАН-ын бүлгийн хурлын дараа мэдээлж байв.