10 байнгын хороогоор гишүүдийн тоог 126 эсвэл 108 болгох хувилбарыг хэлэлцүүлж эхэлнэ
2023 оны 5 сарын 17
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг дараах арван байнгын хороогоор хэлэлцэнэ.
Тухайлбал,
- Төсвийн байнгын хороо
- Инновац, цахим бодлогын байнгын хороо
- Хууль зүйн байнгын хороо
- Нийгмийн бодлогын байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
Эдгээр байнгын хороод 09.00-18.00 цаг хүртэл хуралдахаар товложээ.
Ташрамд дурдахад УИХ-ын гишүүдийн тоо 126 эсвэл 108 байхаар тогтож, 76 тойргийг хөдөлгөөнгүй хэвээр үлдээх хувилбар яригдаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









647117
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс