Т.Доржханд: УИХ-ын гишүүдийг 152 болговол хулгай буурна
2023 оны 5 сарын 05
УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр " 152 тоо гэдэг бол судлаачдын байр суурь. Хоёрдугаарт, үүнийг куб язгуур зэрэг маш олон аргачлалаар гаргаж ирсэн. Гуравдугаарт, Монгол Улс авилга, хулгайтайгаа байх юм уу? аль эсвэл авилга, хулгайгаа бууруулах юм уу? Яагаад 76 гэдэг энэ тоон дээр бид авилгатай, хулгайтай байгаа юм бэ? гэхээр 76 гэдэг тоо хуйвалдааныг үүсгээд байгаа юм.
Ганц Монгол биш дэлхий дээр 120-оос доош парламентын гишүүнтэй л байх юм бол авилга, хулгайдаа баригдаад байна. Иргэд хөгжмөөр байна, хулгайгаа зогсоомоор байна гэдэг хоёр хүсэлтэй байна. Тэгвэл кнопны эрх мэдлийг буулгаж, гишүүдийн тоог өсгөх байдал чинь өөрөө хулгайг буулгана. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646828
0 эможи
Зочин
2023-05-07 21:48
Улам нэмэгдэнэ яаж бодвоос эргүү тэжээвэрээ
Зочин
2023-05-05 15:32
Гэнэн хонгор минь өчүүхэн бодолтой баньд юмаа чи. 76 хулгайчаа яая гэж байхад дээр нэмэх гэдэгч чинь юу гэсэн үг вэ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс