Б.Энх-Амгалан: Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу

2023 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын үндсэн гадаад хэл англи хэл хэмээн хуулийн төсөлд заажээ. 

УИХ-ын гишүүд мөн адил энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ үеэр "Монгол хүн бүр англи хэл сурах албатай юм уу. Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ гэв. 

Харин үүний хариуд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Заавал орос хэл сураад болж байсан даа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явагддаг. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө. Учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байна. Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй шүү дээ" гэсэн хариултыг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646788
2 эможи

Зочин
2023-05-06 00:58
Хүүхдийг Г.Дамдинням, Ч.Ундрам болон нийт УИХ-ын гишүүн 10 хүн нялх хүүхдүүдийг 1-р ангиас нь англи хэл заана гэж ярихад эцэг, эхчүүд бид эсэргүүцэж байна. Сайд Л.Энх-Амгалан нь 3-р ангиас нь англи хэл заана гэж тохирч байна.УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зөв зүйтэй асуудал тавьсанд бид дэмжиж байна.Энэ 10 гишүүн Азийн Япон, Солонгос улсыг мэддэггүй юм байна. Зурагтаар өөрийн эх хэлээ яаж хамгаалж байгааг та нар харж болно. Г.Дамдинням гишүүн яаж уурлаж, англи хэл заана гэдгийг эцэг, эхчүүд харсан. Харин 5-р ангиас нь бусад хэлийг заана биз. Та нар зээлийн сангаас зээл авч гадаадад өөрсдөө болон үр хүүхдүүддээ англи зааж зээлсэн өрөө төлөөгүй шүү дээ!!! Бид 5-р анги хүртэл хүүхдүүддээ Монгол хэлээ заалгана. Эд нар Монголын үндэсний хэлийг дарангуйлах тогтолцоо бүрдүүлэх гэж байна. Бид Монгол хэлийг өвлүүлнэ.
Зочин
2023-05-05 09:49
Дамдинням тэргүүтэй барууны тэжээвэрүүд болио, орос нь ч англи нь үндэсний хэлийг дарангуйлах тогтолцоо бүрдүүлж болохгүй. хятадууд өвөрмонголд монгол хэл бичгийг хориглож байгаа цаг үед монголын коммунистууд үндэсний хэл бичгийн дархлааг унагах оролдлого хийж байгаад гайхаж байна шүү
keyboard_arrow_up