ҮХНӨ-ийн төслийг ЗХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын даргад өргөн барилаа

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар нээлттэй байршуулсан. Тэгвэл өнөөдөр /2023.05.03/ Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Arslan.mn

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ’’-г тодорхойлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
646760
1 эможи

keyboard_arrow_up