Т.Доржханд гишүүний гоё харагдах хичээлт нь цөмөрч “попролт“ болж эхэллээ
Сонихон дээрээ гоёхон гэдэг шиг УИХ-ын зарим шинэ гишүүн нийгэмд гоё харагдахын тулд байдгаараа хичээж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Т.Доржханд. Сүүлийн үед түүний сошиал попрол хэрээс хэтрэв. Ярихгүй сэдэв, оролцохгүй бодлого, мэдэхгүй зүйл түүнд алга.
Хамгийн сүүлд л гэхэд хипхоп хувцас өмсөөд олон нийтийн дунд үг хэлж байсан дүр төрх нь олны шүүмжлэлийг дагуулав.
Түүний УИХ-ын гишүүн болох хүртэлх улс төрийн замнал адармаатай байсан байж болох ч, өнөөдөр УИХ-ын гишүүн учраас алдах эрх түүнд байхгүй. Ядаж сонгосон төлөөлөгч нараа хүндэтгэх хэрэгтэй. Алдааг бага дээр нь засвал хувь хүнд нь ч, УИХ-ын нэр хүндэд хэрэгтэй учир төрийн түшээ л гэхээр заавал юм бүхнийг мэддэг байх албагүй, бүгдэд таалагдах гэж хичээх хэрэггүйг сануулж бичив.
Бөхчүүдийн хэлээр бэлтгэл цөмөрнө гэдэг шиг гоё харагдах гэсэн хэт их хичээлт цөмөрч, попролт болж эхэллээ Т.Доржханд гишүүн ээ!