ҮХНӨ-ийг ҮАБЗ, Засгийн газар дэмжсэн тул өнөөдөр УИХ-д өргөн барина
2023 оны 5 сарын 03
ҮХНӨ энэ долоо хоногт шуудрах замдаа орно. Тодруулбал, өчигдөр /2023.05.02/ ҮАБЗ шуурхай хуралдаан зарлаж, журмынхаа дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж дэмжсэн байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төслийг танилцуулж мөн дэмжжээ. Иймд ҮХНӨ-ийг өнөөдөр УИХ-д өргөн барих юм.
Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2023 оны намар УИХ-ын ээлжит сонгууль болно" гэсэн яриаг эрс үгүйсгэж, "сонгууль хугацаандаа болно" гэж онцолсон аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
646750
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс