Н.Монсор, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив

2023 оны 5 сарын 03

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлсэн толмилуулсан хүмүүсийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Тиймээс дараагийн хүмүүсийг нь томилуулах саналаа Засгийн газар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн юм. Тодруулбал, "Мандал" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн гишүүн Н.Монсор, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдийн сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Н.Монсор, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646724
0 эможи

keyboard_arrow_up