Н.Энхболд: БНСУ-д суух Элчин сайдын томилгоог тус улсын санаад оромгүй байдлаар хийж байна

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд  "Нэр дэвшигчдийг дэмжиж байна. С.Золжаргал, Э.Сарантогос нар бол системтэй ажиллаж байсан. Одоо очих гэж байгаа газраа очоод юу хийхээ төлөвлөчихсөн байгаа байх гэж бодож байна. Б.Баярсайхан, Б.Энхбат хоёрт нэг зүйл хэлье гэж бодсон юм. Геополитикийн асуудлаас болоод дэлхийд шинэ дэг тогтож байна. Ялангуяа Япон, Солонгос хоёр АНУ-ын гол түнш улс болсон. Энэ нь манайхтай харилцах харицлаанд ямар нэгэн байдлаар тусна. Энэ том асуудалд мэргэжлийн үүднээс яамтайгаа хамтарч ажиллах шаардлага гарч байгаа шүү.

БНСУ-ын тухайд бид нөгөө талдаа санаанд оромгүй томилгоонууд хийж байна. Нэг хүнийг томилсон боловч БНСУ хүлээж аваагүй. Дараагийн хүнийг ажлаад удаагүй байхад нь сэлгэн томилж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646711
1 эможи

keyboard_arrow_up