Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

2023 оны 5 сарын 02

Arslan.mn

Энэ жилийн Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг Нийслэлийн 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит зохион байгуулсан байна. Тус олимпиадад ахлах ангилалд алтан медаль хүртсэн “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэл, дунд ангилалд алтан медаль хүртсэн Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн математикийн багш, Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ болон зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзлаа.

Arslan.mn

Монгол Улсын сурагчид математикийн олон улсын олимпиадад 1964 оноос хойш оролцож 6 алт, 30 мөнгө, 74 хүрэл, 56 тусгай шагнал авч багаараа өндөр амжилт үзүүлсээр иржээ. Тухайлбал, 2021 онд дэлхийн 110 улсаас 11-р байранд орсон юм.

Arslan.mn

Багш нар 2027 онд Олон Улсын Математикийн 68 дугаар олимпиадыг улсдаа зохион байгуулахын тулд математикийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын математикийн олимпиадад оролцох охидод дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Европын охидын математикийн олимпиадад манай сурагч охидууд амжилттай оролцож буй учраас зардал мөнгийг шийдэхэд туслахаар боллоо. Мөн Олон улсын математикийн 68 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахын тулд математикийн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646709
0 эможи

keyboard_arrow_up